Дэлхийн хамгийн хачирхалтай орхигдсон хот, суурингууд

Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүн бүхэнд
 

Дэлхийн хамгийн хачирхалтай орхигдсон хот, суурингууд


 
Дэлхийн хамгийн хачирхалтай орхигдсон хот, суурингууд
Нийтлэлийг: nationalgeographic.mn
2013 оны 06 сар

Эд бол цаг хугацаа зогссон мэт санагдах дэлхийн хамгийн хачирхалтай, эвгүйцэм газрууд.

Тоос, зэвэнд дарагдсан онгоц, галт тэрэг, автомашин, орон сууц, нисэх буудал, уурхайнууд бүгд хаягдаж, мартагджээ.
Энэ бүхэн бол эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн үймээн, дайн, байгалийн болон хүний оролцоотой гамшгийн улмаас орхигдож, хаягдсан хот, суурингууд билээ.

Тэдгээрийн заримаас танилцуулая.

Юуны өмнө Чернобылийн цахилгаан станцад гарсан ослын улмаас орхигдсон Украйны Припят хотыг дурдах хэрэгтэй.
 1986 оны ослын дараа тус хотын 50 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Айдас төрүүлэм өөр нэг хот бол Африкийн өмнөд хэсэгт орших Намиби улсын Колманскоп. Дэлхийн II дайны дараа, 1950-аад оны үед алмаазын үнэ буурсан тул уг хот хаягдаж, орхигдсон билээ.

Харин Кипр улсад эзэнгүй байшин, гудамж, зочид буудлууд бүхий нэгэн хачин хот бий нь Вароша юм. 1974 онд Туркийн цэргүүд тус хотыг эзлэх хүртэл энэ хот нь Киприйн аялал жуулчлалын гол бүс байсан төдийгүй 1970-1974 оны хооронд дэлхийн жуулчдын очих дуртай номер нэг хотод тооцогдож байлаа. Энд Б.Бардо, Э.Тэйлор, Р.Бартон, Р.Уэлш нарын супер одууд ирдэг байжээ.

Гэвч Туркийн цэрэг орж ирсэнээр хотын иргэд бүгд дүрвэн зайлсан бөгөөд энд ахин суурьших оролдлого огт гараагүй. Учир нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс 1984 онд гаргасан тогтоолоор энэ хотод зөвхөн иргэд нь аж төрөхийг зөвшөөрсөн ч ганцхан Турк улсын хүлээн зөвшөөрдөг Хойд Кипр хэмээх улс уг хотыг хааж, дэлхийгээс тусгаарласан юм. Киприйн сөргөлдөөний үр дүнд энэ хот ийн эзгүйрчээ.

Хойд Италийн Өмнөд Тайрод Граун хэмээх тосгоны үлдэгдэл бий. Решен нуурын дундаас тус тосгоныг санагдуулах ганц зүйл ёрдойх нь сүмийн цамхаг юм. Цахилгаан үйлдвэрлэхийн тулд Этш гол дээр усан цахилгаан станц барьж, далан байгуулсан тул энэ хөндий усанд автаж, тосгон устаж үгүй болжээ.

АНУ-ын хувьд хаягдсан хамгийн алдартай газар бол Детройт дахь Мичиганы галт тэрэгний төв буудал юм. 1913 онд байгуулагдсан цагаасаа хойш олон жилийн турш зорчигч тээврийн томоохон төв байсан энэ буудал 1950-аад оноос зорчигчдийн тоо эрс буурсаны улмаас дөнгөн данган үйл ажиллагаа явуулсаар 1988 онд бүрмөсөн хаагдсан түүхтэй.

Харин Болив улсын Уюунид галт тэрэгний асар том оршуулгын газар бий. Бараг 100 жилийн өмнө Уюуни, Антофагаста, Чилийн хооронд Боливийн анхны галт тэрэгний шугамаар эдгээр галт тэрэгнүүд нь ашигт малтмал зөөдөг байжээ.

Үүнтэй төстэй газар Грекийн Тессалоники хотод бий.

Япон улсад орхигдсон нүүрсний уурхай бий нь Нагасаки боомт юм. Уурхайчид, түүний гэр бүлийнхэн арал дээрх орон сууцнуудад ажиллаж, амьдарч байсан түүхтэй.



 

Холбоотой


 
Энэ мэдээ танд таалагдаж байвал SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно.
Зочин



Нийт сэтгэгдэл: (1)
  • Зочин 2013 он 06 сарын 06
    175.194.218.xxx

    Zurag ni baihguim u


National Geographic сэтгүүлүүд


National Geographic
Монгол

National Geographic
Kids Монгол



NG-тэй нэгдэцгээе

  • National Geographic Mongolia - facebook
  • National Geographic Mongolia - twitter
  • National Geographic Mongolia - youtube
  • National Geographic Mongolia - itunes





Санал асуулга

National Geographic Монгол сэтгүүлийн хэдэн дугаар танд байдаг вэ?

Нийт санал өгсөн (245)
  • Нэг
  • Хоёр
  • Гурав
  • Бүх дугаар